Каирт айлчилж байгаа Африкийн холбооны төлөөлөгчид өнөө өглөө Египетийн огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурситай уулзсан тухай египетийн МЕНА мэдээллийн агентлаг уламжлан мэдээллээ. Мали улсын Ерөнхийлөгч асан Альф Умар Конаре тэргүүтэй Африкийн холбооны төлөөлөгчид нэг цагийн турш Мурситай ярилцав. Уулзалтын талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй.

7-р сарын 3-нд цэргийнхэн Ерөнхийлөгч Мурсийг огцоруулснаас хойш Африкийн холбоо Египет улсыг нөхцөл байдал тодортол байгууллагынхаа бүрэлдэхүүнээс тур гаргасан юм. Энэ нь Африк тивийн орнуудад цэргийн эргэлттэй тэмцэх хүрээнд авсан зохион байгуулалтын арга хэмжээ гэж Африкийн холбооны удирдагчид мэдээлжээ. Египет Холбооны төлөөлөгчдийг Каирт айлчилж, улс орны байдалтай танилцахыг урьжээ. Африкийн холбооны төлөөлөгчид Египетийн шинэ удирдагчид болон цэргийнхэн, «Лалын ахан дуус» хөдөлгөөний удирдагчид түүнчлэн олон нийтийн ба залуучуудын байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзсан байна.