Өнөөдөр Өмнөд Соллонгосын төрийн бус хэдэн байгууллагаас БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэллээ. Тусламж тус улсын хүүхэд, өвчтөнүүдийн гамшигт байдлыг хөнгөтгэх зорилготой гэж емнед солонгосын «Йонхап» агентлаг мэдээлжээ. Сөүл тусламж үзүүлэхийг зөвшөөрснөөрөө Умард Солонгостой харилцаа түгшүүртэй байсан ч хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэхэд нээлттэй байгаагаа мэдүүлсэн гэж мэдээлэлд тэмдэглэжээ.

Өмнөд Солонгосын нэгэн байгууллагаас БНАСАУ-ын хил орчмын нутгийн хүүхдүүдэд хятадын нутаг дэвсгэрээс талх болон хунсний өөр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж эхэллээ. Энэ удаагийн тусламж 46 мянган долларын өртөгтэй юм. Бас нэг төрийн бус байгууллагаас бараг 200 мянган долларын өртөг бүхий антибиотик болон өөр эмийн бэлдмэл Умард Солонгосын эмнэлгүүдэд явуулна. Ойрын үед ийн гурван байгууллагаас 1,07 сая долларын өртөг бүхий хүүхдийн дулаан хувцас, хөнжил, гурил, нуунтаг сүү БНАСАУ руу явуулах юм.