Америкийн армийн жагсаалын цэрэг, Wikileaks cайтын мэдүүлэгч Брэдли Мэннингэд тагнан турших ажиллагаа явуулж, нууц баримт бичгуудийг хулгайлсан ял ноогдуулсан тухай телевизийн Fox News суваг шүүхийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлан мэдээллээ. Мэриленд муж улсын Форт-Мид баазад шүүх 25 настай Мэннингийг 15 ялаар яллаж, дайсанд тусласан хэргээр зевтгежээ. Энэ ял ноогдулсан бол Мэннингийг шоронд насаар нь хорих байсан. Шүүх хуралдааныг даргалж байгаа хурандаа Дениз Линд түүнийг хэр олон жилээр гянданд хорих тухай зарлаж мэдээлнэ. Өнөө өглөө энэ тухай мэдээлэх бололтой. Мэннинг АНУ-аас Афганистан, Ирак улсуудад явуулж байгаа ажиллагаантай холбоотой хэдэн мянган баримт бичгийг Wikileaks сайтад уламжласан билээ.