Орос улс Сирид хүний эрхтэй холбоотой байдлыг мөрдөх олон улсын комисст сирийн хүн амын байдлыг муутгаж байгаа тус улсын эрсэг нэг талын хоригуудыг хасах тухай саналыг хэлэлцэхийг хүслээ. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Ерөнхий ассамблейн чуулган дээр хэллээ. Чуркины ярьснаар, Москва сирийн зэвсэгт бүлэглэлүүдийн хүчирхийллийн золиосуудын тухай мэдээллүүдийг цаашид ч мөрдөх асуудлын комисст нийлүүлэн, харилцан ажиллагааг үргэжлүүлэхэд бэлэн байна гэв. Нөгөөтэйгүүр, тэр комиссийг дараагийн илтгэл дээрээ сөрөг хүчнийхэнтэй ажиллахдаа 4-р сараас хойш дайчдын гарт байгаа Алеппогийн хоёр хамба ламыг суллахад “анхаарлхаа төвлөрүүлэхийг” хүслээ. Мөн Чуркин христийн шашинтнууд болон угсаатны цөөнхүүд болон бусад шашнуудын тулгамдсан асуудлуудад анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэв.

Комисс ээлжит илтгэлээ энэ зун тавина. НҮБ-ын гаргасан тоо баримтаар Сирийн дайнд нийт 100 мянга гаруй хүн амиа алдаад байна.