Сирид хэдэн жил үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөн тус улсын эдийн засагт 60-80 тэрбум долл. хохирол учруулжээ. Энэ нь зэвсэгт мөргөлдөөн эхлэхээс өмнөх тус улсын ДНБ ний гуравны нэгтэй тэнцэж байна гэж Сирид хүний эрх зөрчигдөх асуудлаар мөрдлөг явуулах НҮБ-ын комиссийн тэргүүн Паула Пинейра даваа гаригт НҮБ дээр уламжлав. Түүний ярьснаар, одоогийн байдлаар “Сири нь чөлөөт уналтын байдалд байна”. Тэрээр олон улсын нийгэмлэгийг Сирийн цус асгаруулалтыг зогсооход болон хоёр тал хоёулаа адил хариуцлага хүлээхэд чиглэгдсэн шийдвэртэй алхмуудыг хийхийг уриалав.

Нөгөөтэйгүүр, хэт даврагсдын бүлэглэлүүд цөөн тооны хүнтэй байх бөгөөд тэд Сирийн мөргөлдөөнүүдэд идэвхтэй оролцож байна гэж тэр мэдэгдэв. Босогчдын бүлэглэлүүдийн гишүүд Алеппо, Дейр-эз-Зор болон Раза хотуудад хуулийг уландаа гишгэж байна. Үй олон хүмүүсийн аллага болон цуст өс хонзонгууд нь ямарч шийтгэлгүй үлдсэн хэвээр байна.