Хятад улс ойрын ирээдүйд Бээжин, Токиогийн хооронд ямар нэг дээд хэмжээний уулзалт явуулах боломжтойг үгүйсгэж байна гэж хятадын “Чайна дейли” сонинд өгүүлжээ. Хоёр орны хороондын харилцаа Зүүн-Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар хурцадмал байдалтай хэвээр байна. Японы ерөнхий сайд Синдзо Абэгийн ойрын зөвлөх Исао Иидзима ням гаригт Бээжинд хийсэн айлчлалынхаа дараа хийсэн мэдэгдэлдээ, хоёр улсын дээд удирдагчдын дунд “ойрын ирээдүйд” уулзалт явуулна гэжээ. Абэ даваа гаригт ийм төрлийн ияриа хэлэлцээр явуулахад сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Нөгөөтэйгүүр, нэрээ нууцлахаар тохиролцсон хятадын засгийн газрын төлөөлөгч “Чайна дэйли” сонинд хэлэхдээ, Иидзимагийн мэдэгдэл нь хэрэг дээрээ зүйд нийцэхгүй гэв. Түүний ярьснаар, тэдгээрийг “Японы дотоод бодлогын шаардлагад тулгуурлан зохиосон” аж. БНХАУ-ын ГХЯ мэдэгдэлдээ, Иидзима нь Хятадад албан ёсны айлчлал хийгээгүй болон хятадын засгийн газрын албан ёсны ямарч төлөөлөгч түүнтэй уулзаагүй гэжээ.

Япон, Хятадын хоорондын дипломат харилцаа нь өнгөрсөн оны 9-р сараас муудсан юм. Тэр үед Зүүн-Хятадын тэнгист Япон арлуудыг худалдан авсан. Хятад улс үүнд эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд Бээжин эдгээр арлуудыг “Дяоюйдао” хэмээн нэрлэн, өөрсдийн арлууд гэж үздэг.