Өмнөд солонгост авилгын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын шийтгэлийг чангатгана. Энэ тухай хуулийн төслийг сайд нарын танхим даваа гаригт сайшаасан гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Одооноос авилгын хэрэгтэй төрийн албан хаагчдад гурван жил хүртэл шоронд хоригдох ял оноох юм уу, аль эсвэл 30 сая воны /27 мянган долл./ хэмжээтэй торгууль төлүүлэхээр болж байна. Өөрийн үүрэгт ажилд хамааралгүй үйлчилгээнд хахууль авсан албан тушаалтан нь авсан авилгын хэмжээнээс тав дахин илүү торгууль төлнө.

Энэ оны наймдугаар сард хуулийн төслийг Өмнөд солонгосын Үндэсний хурлаар батлуулахаар өргөн барина. Иргэний эрхийн болон авилгын эсрэг хорооноос явуулсан санал асуулганд оролцогчдын 56,7 % нь төрийн албан хаагчдыг авилгачид гэж үздэг байна.