ЕХ-ны тэргүүн Кэтрин Эштон мягмар гаригийн шөнө Египтийн огцруулсан ерөнхийлөгч Мухаммед Мурситэй уулзсан тухай египтийн “Аш Шурук” сонин уламжлав. Одоогийн байдлаар Мурси нь Каирын ойролцоо армийн бүтцийн харьяаллын нэгэн харшид байна. Хэвлэлийн мэдээлснээр, Эштон огцруулсан ерөнхийлөгчтэй хоёр цаг орчим ярилцжээ.

Уулзалтын өөр бусад зүйлүүд тодорхойгүй байна. Хэвлэлийн тэмдэглэж байгаагаар, ЕХ-ны дипломатын тэргүүн нь төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байгаа Адли Мансурагийн өргөөнд айлчлах төлөвтэй байна. Эштон Каирын айлчлалаа даваа гаригт дуусгахаар төлөвлөж байсан боловч бас нэг хоногоор сунгажээ.

Мурсийг 7-р сарын 3-ны өдөр олон нийтийн эсэргүүцэлийн жагсаалын дүнд огцруулсан. Түүнээс хойш Мурси нь гэрийн хорионд хоригдож байгаа. Нөгөөтэйгүүр, Мурси болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмждэг түүний талынхан байнга олон нийтийн эсэргүүцлийн жагсаалууд явуулж байна. Сүүлийн долоо хоногуудад тэдгээрийг тараах ажиллагааны явцад олон тооны хүмүүс нэрвэгдсээр байна.