Тайландын Качанабури төвийн мужийн Сангклабуи хотын ойролцоо дэлхийд хамгийн уртад тооцогддог модон гүүр голын усны хүчтэй урсгалыг даалгүй нуржээ. 850 метрийн урттай гүүрний барилга нь орон нутгийн жуулчдын хамгийн гол үзмэрийн нэг байсан. Азаар гүүр нурахад хүмүүс нэрвэгдээгүй гэж орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Усны ургамлуудын хүндийн улмаас гүүр нь олон дахин нэмэгдсэн усархаг борооны ширүүн урсгалыг даагаагүй байна. Гүүрний эхний шинж тэмдэгүүд өнгөрсөн ням гаригт илэрч байжээ. Даваа гаригт гүүрний голд 70 метрийн урттай нүх гарчээ. Орон нутгийн эрх баригчид гүүрийг сэргээх тухай бодохоо амлаад байна.