Палестин болон израилийн төлөөлөгчид мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар дор хаяж есөн сарын турш яриа хэлэлцээр явуулахаар тохиролцов. Энэ тухай вашингтонд болсон АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Женифер Псаки хэвэлэийн бага хурал дээр уламжлав. Израиль болон палестины талууд яриа хэлэлцээрүүдийг яриа хэлэлцээр явуулахын тулд хийх ёсгүй гэдэгтэй санал нэгдэж буй юм. Одоогийн яриа хэлэлцээрийн шат бол Израилийн статусыг эцэслэх шууд яриа хэлэлцээрийн эхлэл бөгөөд эдгээр нь дор хяаж ёсөн сар үргэлжлэх болно гэж хатагтай Псаки хэлжээ. Мөн израиль болон палестины талууд даава гаригт Вашингтонд хүрэлцэн ирээд байна. Израилийн талыг хууль зүйн сайд Ципи Ливни, палестины талыг Саиб Эрекат нар тэргүүлж байна. АНУ-ыг даваа гаригт АНУ-ын ойрхи-дорнодын асуудлыг зохицуулах тусгай төлөөлөгчөөр томилогдсон Мартин Индик төлөөлнө. Яриа хэлэл цээрийн албан ёсны хэсэг мягмар гаригт болно.