ОХУ-ын Приморийн хязгаарын Алс-Дорнодод хүчтэй үерийн уршгийг арилгах ажил үргэлжилж байна. Алс-Дорнодын бүс нутгийн ОБЯ-ны төвийн уламжилснаар, хоногийн хугацаанд тус мужийн 9 дүүрэгт онцгой байдлын дэглэм тогтоов. Өмнө нь ОБЯ байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа бүс нутгийн 12 дүүрэгт онцгой байдал зарласан. Хоёр долоо хоногийн хугацаанд Приморийн бараг бүх нутагт хүчтэй аадар орсон. Зарим дүүргүүдэд хур тундасын хоёр сарын норм оржээ. Зам харгүй болон гүүрүүд эвдэрчээ. Замын ажилчид тээврийн хэрэгсэлүүдийг тогтоохыг оролдож байна.