Японы ерөнхий сайд Синдзо Абэ Хятад улсыг урьдчилсан ямар нэг урьдчилсан болзолгүйгээр дээд хэмжээний харилцан яриа явуулахыг дахин уриалав гэж Киодо агентлаг уламжлав. Абэ мэдэгдэхдээ, Япон “ямар нэг урьдчилсан болзолгүйгээр төрийн тэргүүний болон гадаад хэргийн сайд нарын түвшинд шудрага харилцан яриа явуулахад нөлөөлөх “бодолтой байгаа тухайгаа хэлжээ. Ерөнхий сайдын яриагаар, тэр ГХЯ –нд холбогдох даалгаврыг өгсөн аж.

Өмнө нь мэдээлж байснаар, Японы ГХЯ -ны дэд тэргүүн Акитака Саики даваа гаригт Бээжинд албан ёсны айлчлал хийхээр мордсон. Яриа хэлэлцээрийн гол сэдвүүдийн нэг бол БНХАУ –тай нутаг дэвсгэрийн маргаантай Сенкаку /Дяоюйдао/ арлыг тойрсон асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхэд оршиж буй юм.