Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллүүдийг мөрдөх зорилгоор тус улсад томилогдсон НҮБ –ын шинжээчид нь 3-р сард Алеппод түүнийг хэрэглэсэн тухай орос улсын шинжээчдийн дүгнэлтүүдийг тооцоно гэж Москва найдаж байна. Өмнө нь 7 –р сард Орос улс мөрдөлтүүдийнхээ дүгнэлтүүдийг Хан Аль-Асалед НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргад дамжуулсан. Түүнчлэн тус яам нь Дамаскад НҮБ -ын шинжээчид болон Сирийн эрх баригчдын хооронд зарчмын амжилтанд хүрэхийн хамт цаашид харилцан ажиллагааг үргэлжлүүлэхэд хүрсэн саяхны яриа хэлэлцээрийг сайшаан дэмжиж байна. Тэдгээр нь Алеппогийн ойролцоо болсон үйл явдалд “ нарийн чанд, нийтлэг мөрдөх ажиллагаа явуулах замыг нээж байна” гэж уг баримт бичигт өгүүлжээ. Өмнө нь Дамаск нь НҮБ –ад хандан тус улсын хойд хэсгийн Алеппо хотын хүн амын хамгийн нягтралтай Хан аль-Ассаль дүүрэгт химийн зэсвэг хэрэглэсэн байж болзошгүй баримтыг мөрдөж өгөхийг хүссэн.