АНУ -ын ерөнхийлөгч асан Жимми Картер ойрын үед Умард солонгост очихоор төлөвлөж байна. Тэрээр америк гаралтай Кеннет Бэг суллуулахыг оролдох болно. Энэ тухай өмнөдийн ХМХ –үүд Вашингтон дахь дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилж байна.

Өмнө нь Картер нь БНАСАУ –ад дипломат шугамаар очиж байсан. 2010 онд тэр БНАСАУ –ад хууль бусаар нэвтэрсэн хэргээр найман жилийн ял аваад байсан АНУ ын иргэн Айджалон Мали Гомесыг сулуулд чадсан юм.

Өмнө мэдээлж байснаар, 44 настай америк гаралтай Кеннет Бэ нь 2012 оны 11 –р сарын эхээр Умард солонгосын зүүн-хойд хэсэгт баривчлагдсан. Бэг Раджин хотыг жуулчны таван хүний бүрэлдэхүүнтэй явж байхад нь баривчилсан. 2013 онд умардын шүүх түүнд хөдөлмөрийн лагерьт таван жил албадан хөдөлмөрлүүлэхээр тогтоосон. Тэр БНАСАУ-ад төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр ял авсан.