Египтийг улстөрийн хямралаас гаргахын тулд тус улс нь аль болохоор шуурхай улстөрийн хүчирхэг процессыг явуулах ёстой гэж НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун үзэж байна. Тус байгууллагын хэвлэлийн албаны уламжилж байгаагаар, ням гаригт тэрээр египтийн түр хугацааны дэд ерөнхийлөгч Мухаммед эль-Барадей болон Арабын лигийн орнуудын тэргүүн Набиль аль-Араби нартай утсаар ярилцажээ.

Эль-Барадеятэй ярилцахдаа Пан Ги Мун Египтийн одоогийн явж байгаа чиглэлд гүнээ түгшиж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хүчирхийлэл өсч байгаагийн улмаас хүмүүсийн амь үрэгдэж байгааг буруушаан, хүний амь нас үргэдэх бүрт үндэстнийг эвлэрүүлэх нь улам хэцүү байх болно гэж анхааруулав. НҮБ- ын ерөнхий нарийн бичгийн дарга энхийн жагсаалуудыг явуулахад болон египтийн бүх иргэдийн намын харъяаллыг үл шалтгаалан, тэдний аюулгүй байдлыг бүрэн хангах хариуцлагыг Египтийн эрх баригчдыг хүлээхийг уриалав. Пан Ги Мун засгийн эрхээс огцруулаад байгаа Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суллахыг уриалжээ.