ЕХ ны гадаад хэргийн дээд төлөөлөгч Кэтрин Эштон Мали улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат тайван, эмх замбараатай байдал дунд явагдсанд сэтгэл хангалуун байна, ингэхдээ сонгуулийн саналын хуудсуудыг тоолох ажил үргэлжилж байна.Энэ тухай европын дипломатын тэргүүний хэвэлийн албанаас уламжлав. Эштоны үзэж байгаагаар, эдгээр сонгууль нь процессын явцад малигийн бүхэл нутагт үндсэн хуулийн журамд бүрэн буцаж ирвэл энэ нь жинхэн үсрэлт болох аж. Малигийн засаг захиргаа нь хүнд хэцүү нөхцөлийг сөрөн, сонгуулийг цэвэр тунгалаг явуулахад эрс шийдэмгий байгаагаа харуулж чадлаа гэж Эштон тэмдэглэв. Тэрээр хүчин чармайлтаа саналын хуудсуудыг цэвэр тунгалаг тоолоход үргэлжлүүлэхийг уриалжээ.

Албан бус мэдээгээр,сонгуульд Малигийн ерөнхий сайд асан Ибрахим Бубакар Кейт тэргүүлж байна гэж “Франс пресс“уламжилжээ. Харин Франс прессын дамжуулж байгаагаар, Кейт нь өөрийн өрсөлдөгчөөсөө ялимгүй түрүлж яваа аж. Тус улсын тэргүүний сонгуульд нийт 27 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд тэр дундаа нилээд хэдэн ерөнхий сайд аснууд байгаа аж. Мөн нэг эмэгтэй өрсөлдөж байна.