Хятадын ардын чөлөөлөх армийн шуурхай бүлэг Челябинск мужид /Урал/ “Энхийн ажиллагаа-2013” команд-штабын хамтарсан сургуулилтууд явуулахаар ирээд байна. Хятадын цэргийнхэн нь ОХУ- ын төвийн цэргийн тойргийн штабын офицеруудын хамт Чебаркулийн полигонд хээрийн сургуулийн бэлтгэл болон “Шагол” нисэх баазын бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм. Хятадын цэргийнхний гол хэсэг Өмнөд Уралд 8-рс арын 1,2 ны өдрүүдэд ирэх болно гэж ОХУ ын Төвийн цэргийн тойргийн командлалын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэв. Сургуулилтуудын гол зорилго терроризмтэй хийх тэмцэлд арга туршлага суухад оршино. Хоёр улсын сургуулилтууд нь 2005 оноос явагдаж байгаа бөгөөд энх удаагаа Хятадын ардын чөлөөлөх армийн Шэньяны црэгийн тойрог оролцож байна. Сургуулилтуудад хоёр талаас нийт 1500 цэргийн албан хаагч оролцоно . Түүнчлэн армийн нисэх хүчний нисдэг тэргүүд болон сөнөөгч онгоцнууд оролцох аж. Сургуулилтууд нь 8-рс арын 15 нд дуусна.