Орос улсын Алс-дорнодын Приморийн хязгаарын бүх оросын хүүхдийн “Океан” төвд Хятадын газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Сычуань мужийн 260 гаруй хүүхдүүд амрахаар хүрэлцэн ирлээ. Хязгаар нутгийн захиргаанаас сэтгүүлчдэд уламжилж байгаагаар, хүүхдүүдийг багш нар болон сэтгэл зүйчид дагалдан иржээ. Зулсанд хүхдүүд арван өдөр амрана. “Океанд” тэд өөрсдийн үе тэнгийн орос хүүхдүүдтэй танилцаад зогсохгуй, орос хэлд суралцах боломжтой. Үүний тулд боловсролын хөтөлбөрийг зориулан бэлтгэсэн аж.

Өмнө уламжилж байснаар, хятадын Сычуань мужийн Лушань тосгонд 4-р сарын 20 нд 7 баллтай газар хөдлөсөн . Гамшигт 12 мянга гаруй хүн нэрвэгдэн, 200 орчим хүн амиа алдсан. Үүнд Яань хотын тойргийн оршин суугчид хамгийн их хохирол амссан. Тэнд 169 хүн амиа алдсан юм.