Орос улс Курилын цуваа дөрвөн арлуудын харъяаллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Япон улсад орос улсын хууль тогтоомжид тулгуурлан өмнөд курилын арлуудыг хамтран хөгжүүлэх санал тавьлаа. Энэ тухай “Киодо”агентлаг дипломат эх сурвалжуудыг иш татан уламжлав. Агентлагийн мэдээлснээр, Орос улсын ГХЯ ны дэд тэргүүн Игорь Моргулов Японы ГХЯ -ны дэд сайд Мацуяма Масаджитай 6-р сарын 20 нд Санкт-Петербургэд хийсэн уулзалтынхаа үеэр уг саналыг тавьсан ажээ. Ярилцагчийн хэлснээр, Япон саналыг хүлээж авахаас татгалзжээ, учир нь тэд уг саналыг зөвшөөрвөл арлуудын маргаантай асуудлын оросын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн болно гэж үзэж байгаа аж. Япон нь Москваг уг асуудлыг эргэн харахыг хүссэн юм.

Япон Оросын харилцааг нутаг шийдвэрлээгүй дэвсгэрийн асуудал байсаар байна. Япон нь Курилын цуваа арлуудын дөрвөн арал :Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаиг санаархаж буй юм. Тэд 1855 оны хил худалдааны хоёр талын гэрээнд тулгуурлаж байдаг. Москвагийн байр суурь бол өмнөд Курилын арлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд тус улсын бүрэлдэхүүнд орсон бөгөөд үүнтэй холбогдох олон улсын эрх зүйн баримт бичгүүд ч эргэлзээгүй хүчинтэй гэж үздэгт оршино.