Нефтийн маш том толбо Тайландын Районг муж руу зүглэв. Салхины чиглэл өөрчлөгдөхгүй бол ойрын үед Мае Ранпуенг амралт сувиллын буст хүрэх тухай Тайландын зүүн хэсэгт Сиам булангийн эрэг дээр орших мужийн эрх баригчид мэдээлэв.

Өчигдөр орон нутгийн нефть боловсрулах заводод түүхий эд тээвэрлэж байсан шатахуун зөөгчөөс бараг 50 тонн түүхий нефть Өмнөд Хятадын тэнгист асгарав. Үүний улмаас 2,5 км урт, бараг 800 метр өргөн нефтийн толбо үүсэв. Тайландын тэнгисийн газрын мэдээлснээр тийшээ явуулсан 10 онгоц дөнгөж 40 хувий нь арилгажээ. Бүрэн арилгахад бараг долоо хоног шаардагдана гэж Тэнгисийн газрын ерөнхий захирал Сорасак Саенсомбат мэдээллээ. Нефть нь гадагшаа нэвтрэн асгарсан шатахуун зөөгч тайландын томоохон «Пи-Ти-Ти глобал химикал» компанийх. Нефть боловсруулах том үйлдвэр бохирдолыг арилгах бүх зарлагыг даах ёстой гэж Тайландын албан удирдлага мэдэгдэв.