Хятадын баруун-хойд Гяньсу мужид 446,4 мянган хүн нуралт, үерт нэрвэгдэж, бас 39,5 хунийг нуулгэсэн тухай өчигдөр Синьхуа агентлаг мэдээллээ. Тяньшу хотын Цингьжоу хороололд аадар бороо нуралт үүсгэсний улмаас 21 хүн эндэж, бас 5 нь сураггүй алга болжээ. Мужийн 15,6 мянган барилга байшин эвдрэн нураж, хэдэн тосгоны цахилгаан хангамж тасалдав. Аврагчид гай гамшигт нэрвэгдсэн бүст ажиллаж байна. Засгийн газраас үерийн уршгийг арилгахад 10 сая юань(1,65 сая доллар) гаргаад байна. Ойрын үед мужид бороо ахин орж болзошгүй гэж цаг уурын судлалын алба анхааруулав.