Өчигдөр хятадын баруун-хойд Ганьсу мужид 30 гаруй хүн 4,5 магнитудын газар хөдлөлтэд нэрвэгдэв. Өнөөдөр орон нутгийн ХМХ уламжлан мэдээлснээр 42,4 сая долларын эдийн засгийн хохирол учрав. Гай гамшгийн уршгаар хэдэн хот тосгонтой авто ба алсын холбоо харилцаа тасалдав. Урд өмнө 7-р сарын 22-нд Ганьсуд 6,6 магинитудын газар хөдлөлтийн улмаас 95 хүн эндэж, бас 1400 нь шархдаж бэртсэн билээ.