Өнөөдөр оросын «Прогресс» сансрын ачаа тээврийн хөлгийг ОУСС-д амжилттай залгав. Энэ сансрын хөлгөөр янз бүрийн 2,5 тонн ачаа түүний дотор хүнсний бүтээгдэхүүн, ус болон агаар, хүчил төрөгчтэй баллон, түлш, тоног төхөөрөмж станцад хүргэжээ. Оросын Павел Виноградов, Александр Мисуркин, Фёдор Юрчихин нар болон НАСА агентлагийн төлөөлөгч Кристофер Кэссиди, Карен Найберг хоёр түүнчлэн Европын сансрын агентлагийн сансрын нитсэгч Луки Пармитано гэр булийн гишүүд, сэтгэл зүйчдээс илгээлт авчээ. Туунээс гадна ачаа тээврийн хелгеер 8-р сарын 31-нд 60 насныхаа ойгоо тэмдэглэх сансрын нисэгч Пвел Виноградовэд өргөх бэлгийг хүргсэн байна. Тэрээр 60 хүрээд түүхийн «хамгийн настай» сансрын нисэгч болно.