АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден энэ намар Хятад, Япон улсуудад айлчлах төлөвлөгөөтэй байна. Өчигдөр Сингапурт тэрээр америкийн агаарсансрын «Пратт энд Уитни» компанийн үйлдвэрт үг хэлж, энэ тухай мэдээлэв. Байден хэдийд ямар зорилгоор эдгээр хоёр улсад айлчлахаа тодруулж хэлсэнгүй. АНУ Ази Номхон далайн бүс нутгийн үйл хэрэгт цаашид идэвхтэй оролцох бодолтой байна. Бид Номхон далайд байнга байх гүрэн улс юм гэж Байден хэлжээ.

«Тэнгис далайд будлиан олширч, сүүлийн үед Өмнөд Хятадын тэнгист шийдвэртэй ажиллагаа явуулж байгаа нь АНДБН-т заналхийлж байна гэж тэрээр үзэж байна. Байдал намжих байтагүй улам хурцдсан явдал АНУ-ыг түгшүүлж байна гэж Жозеф Байден онцлов. Байден гадаад орнуудаар хийх аялалынхаа хүрээнд Сингапур, Энэтхэгт айлчилсан байна.