БНАСАУ-ын Ардын дээд хурлын (парламент) Тэргүүлэгчдийн зарлигаар дайнд сайн дураараа оролцсон хятадын 33 ахмадыг Эх орны чөлөөлөх дайнд байгуулсан Ялалтын одонгоор шагнав. Гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар дууссан 1950-1953 оны Солонгосын дайныг тус улсад албан ёсоор тэгж нэрлэсэн юм. Шагнал гардуулах ёслол Пхеньянд Мансудэ Их хурлын ордонд болсон тухай өнөөдөр ЦТАК мэдээлийн агентлаг уламжлав. Солонгосын хойгт гурван жил үргэжлэсэн зэвсэгт мөргөлдөөний үед БНАСАУ-ын талд сайн дураараа байлдан дайтсан хятадын ахмадуудын төлөөлөгчид энд айлчилж байна.

Зөвлөлтийн арван ахмадад мөн адил шагнал бас гардуулжээ. «Тэд дайны үед интернациональч ариун үүргээ нэр төртэй биелүүлж, БНАСАУ, Орос улсын хоорондын харилцааг бэхжүүлэхэд нэлээд их хувь нэмэр оруулсан» гэж парламентын зарлигт тэмдэглэжээ.