Өчигдөр Киевэд Орос загалмайтны шажинтай болсоны 1025 жилийн ойн баяр ёслолд оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтай хамт өнөөдөр Севастопольд хүрэлцэн очиж, Оросын Усан цэргийн флот болон Украины флотын баярын арга хэмжэнуудэд оролцоно. «ОДХ» радиогийн сурвалжлагчийн мэдээлснээр Оросын төрийн тэргүүн Владимир гэгээний дуганд хүрэлцэн очиж, украины хамгийн том 13 тонн жинтэй хонхыг арвнайлах ёслолд оролцох юм. Дараа нь Севастополийн тэнгисийн булан үйл явдлуудын төв болно. Энд төрийн далбаа болон усан цэргийн туг хөлөг онгоцнуудад баярыг тохиолдуулан ёс төртэй мандуулна.

Эдгээр хоёр орны флотын парад ба цэрэг-спортын баяр Севастополийн тэнгисийн буланд болох юм. Гол ангилалын байлдааны хөлөг онгоцнууд болон тэнгисийн явган цэргийн анги салбар, шунгагчдын сургуулийн цэргийн албан хаагчид түүнчлэн Хар тэнгисийн флотын бүтээлч хамтлагууд баярын арга хэмжээнүүдэд оролцоно. Севастополийн тэнгисийн буудалд хотын оршин суугчид болон зочид Орос, Украины байлдааны хөлөг онгоцнууд дээр гарах боломжтой байна. Тэнд эргийн цэргийн зэвсэг, байлдааны техникийн үзэсгэлэн гарна. Флотын баяр их бууны ёслолын галын наадмаар төгсөх юм.