Дэлхийн хамтын нийгэмлэг өчигдөр Алеппо хотоос баруун 20 км зайтай орших Хан-эль-Асаль хотод хэт даврагсадын үйлдсэн аллага хядлагыг анхаарахгүй байж чадахгүй гэж өчигдөр Сири улсын ГХЯ-аас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд явуулсан илгээлт бичигт өгүүлжээ. «Аль-Каидатай» эвсэн сүлбэлдсэн «Лалын халифатын талынхан» хэт даврах байгууллагын зэвсэгт этгээдүүдийн аллага хядлагад сирийн энгийн 123 оршин суугч, цэргийн албан хаагч хэлмэгдснийг баримт бичигт заажээ. Зэвсэгт бүлгүүдийн хэдэн зуун гишүүн Хан-эль-Асалийг хяналтдаа авч, өөрсдий нь бүслэсэн Алеппо хотод хүнсний бүтээгдэхүүн, эмийн бэлдмэл шилжүүлэх замыг хаахын тулд хотод цөмрөн оржээ. Тэд энд цуст ажиллагаа явуулав. Засгийн газрын эсрэг дээрмийн бүлгүүдэд дэмжлэг үзүүлж байгаа улс орнууд энэ гэмт хэргийг хариуцах ёстой гэж Сирийн ГХЯ үзэж байна. АЗ болон Хүний эрхийн зөвлөлөөс «Аль-Каидатай» адилхан үзэл санаатай зэвсэгт бүлгүүдийн сиррийн нутаг дэвсгэрт явуулж байгаа террорын ажиллагааг эсэргүүцэх буурьтай алхам хийнэ гэдэгт Дамаск найдаж, адал балмад ажиллагааг мөрдөн байцаахыг шаардаж байна гэж Сирийн ГХЯ-ны мэдэгдэлд тэмдэглэжээ.