Египетийн эрх баригчид жагсаал тайван хийхийг бүрэн хариуцаж, улс орныхоо бүх оршин суугчийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдэв. Хүч хэрэглэх ажиллагаа улс төрийн шийдвэрийг орлох ёсгүй гэж тэрээр онцлоод египетийн удирдлагад хандан улс орныхоо ашиг сонирхолыг хувийн ба нам, улс төрийн сэхүүн санаархалаас дээгүүр үзэхийг уриалжээ. Түүнчлэн Египетийн Аюулгүй байдлын албаны хүчин «хүний эрхийг бүрэн хүндэтгэж, чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаатай болгох ёстой» гэж Бан Ги Мун тэмдэглэн хэллээ. Тэрээр жагсагчдад хандан «тэсвэр тэвчээртэй байж, эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн тайван явуулахыг» уриалав.

Каирт хүчний байгууллагууд 7-р сарын эхээр цэргийнхний огцоруулсан Ерөнхийлөгч Мурсийн талынханы ширүүн мөргөлдсний хариуд Бан Ги Мун ийнхүү мэдэгдсэн юм. Египетийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн нэг хоногт гудамжны байлдаанд 80 гаруй хүн амь үрэгдэж, 800 гаруй нь шархдаж бэртжээ. Бан Ги Мун хүмүүс амь насаа алдсныг шийдвэртэй буруушаагаад египетийн оршин суугчдад хандан санал зөрөлдөөнийг эв зүйгээр арилгахыг уриалав.