Өнөөдөр Украины Ерөнхийлөгч Виктор Янукович Киевэд Орос загалмайтны шажинд орсоны 1025 жилийн ойн баяр ёслолд оролцож байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд талархал илэрхийлэв. Энэ баяр хоёр орны ард түмнүүдийн эв нэгдлийг тусган харуулж байна. Баяр нэн чухал ач холбогдолтой гэж тэрээр Киевэд хийсэн уулзалт дээр тэмдэглэв. Тэмдэглэлтэй ойн баяр ёслол украины олон хотод болж байна гэж Виктор Янукович нэмж хэллээ. Серби, Молдавын Ерөнхийлөгчид оролцож байгаа нь баярт их ач холбогдол өгч байна.

Владимир Путин өөрийн зүгээс баярын үеэр уулзах боломж олгосон Украины Ерөнхийлөгчэд талархал илэрхийлэв. Энэ нь үнэн алдартны ард түмнүүдийн эв нэгдэл, нийтийн уг язгуур, түүхийг тусган сануулж байгаа нийтийн баяр юм гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлов. «Бид овог дээдэсийнхээ хийж бүтээсэн зүйлд тулгуурлан урагш ахих шийдвэр төгс байна» гэж тэрээр хэллээ. Януковичтэй сайн харилцаатай байна. Хоёр орны засгийн газрууд ч сайн хэлхээ холбоо тогтоосон гэж Владимир Путин тэмдэглэв. Хоёр өдрийн айлчлалынхаа явцад янз бүрийн тууний дотор аюулгүй байдлын салбарт украин-оросын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг Укрины Ерөнхийлөгчтэй авч үзэж хэлэлцэх бодолтой байна гэж тэрээр нэмж хэллээ. Маргааш Янукович Путин хоёр Орос улсын Усан цэргийн флотын өдрийг хамт тэмдэглэнэ. Энэ баярыг уламжлал ёсоор 7-р сарын сүүлийн ням гаригт жил бүр тэмдэглэдэг.