7-р сар гарсаар БНАСАУ-д татрахгүй байгаа үер хүмүүнлэгийн сүйрэлд хүргэж мэднэ гэж НҮБ анхааруулав. Олон улсын байгууллагын мэдээлснээр бараг 46 мянган хүн гэр оронгүй үлдэв. Пхёнан-Пукто, Пхёнан-Намдо мужуудад 11 мянга гаруй барилга байшин эвдрэн нурсан буюу сүйдсэн байна. Мөн хөдөө аж ахуйн 11 мянга гаруй га бүхий талбай усанд авахуулжээ. Хүнс, түлш их дутагдаж байгааг Пхёнан-Пуктод очсон НҮБ-ын төлөөлөгчид ажигласан байна.

«НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар нөхцөл байдлыг ажиглаж, тусламжийн барааг оновчтой хуваарьлахын тулд тус улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамт ажиллсаар байна» гэж тусгай газрын төлөөлөгч Дель Буэй хэллээ.

Янз бүрийн мэдээнээс харахад энэ сар гарсаар БНАСАУ-д аадар борооноос болж үерлэсний уршгаар 8-аас 24 хуртэл хүн эндэв. Пхёнан-Намдо мужийн байдал бусдаас хүнд хэцүү байна. Олон улсын Улаан загалмайн хорооны мэдээлснээр 240 мянга орчим хүн амтай Анжу хот 7-р сарын 21-нд Чончон голын ус хальснаас хойш усанд бараг бурэн авахуулжээ.