Зүүн-хойд Азийн байдлыг энх амгалан байлгахад бүх хүч чадлаа дайчилна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойг тохиолдуулан амлав. Өнөөдөр тэрээр Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгчид болон ахмад дайчид, дэлхийн 27 улсаас ирсэн зочидтой хамт Сөүлийн төвд Цэргийн дурсгалын газарт болсон ойн ёслолд оролцов. Сүүлийн 60 жилд Солонгосын хойгийн байдал харьцангүй энх амгалан байгаа бөгөөд гал зогсоох тухай хэлэлцээрийн үйл ажиллагаа дэлхийд хамгийн удаан үргэлжилж байна гэж тэрээр тэмдэглэжээ. «Одоо шинэ Солонгосын хойгийг бүтээн байгуулаын тулд сөргөлдеен, дайсагналыг зогсоох хэрэгтэй» гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч онцлов. «Бид хойгт энх тайван, найдварын шинэ эрнийг нээх ёстой» гэж тэрээр хэлсэн байна.

Түүнчлэн «БНАСАУ-ыг зохих ёсоор тогтоон барьж», Умард Солонгосын дэглэмийг дэлхийн хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн» болгохын тулд бусад улстай хамтран ажиллана гэж Ерөнхийлөгч Пак Кын Хе амлав. Тэрээр хэлсэн үгэндээ олон улсын технопарк цэрэгжилгүй бүст байгуулах саналаа ахин дурдав. Тэгснээр дэлхийн хамгийн чанга хамгаалалттай хил хязгаарыг «энх тайван, итгэлцлийн бус» болгон хувиргаж болно гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч үзэж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дайн дууссаны 60 жилийн ойг тохиолдуулан илгээлт бичиг явуулж, БНАСАУ-д хандан цөмийн зэвсэг зохион бүтээхээс татгалзаж, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болохын тулд яриа хэлцээ хийх замыг сонгож авахыг уриалжээ.