Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены аав, ерөнхийлөгч Барак Обамад, хүүг нь хуулиар мөрдөж байгаагаа зогсоохыг шаардсан захиа илгээжээ. Түүнээс гадна Лон Сноуден, Үндэсний аюулгүйн агентлагийн, америкчуудын иргэний эрхийг гажуудуулж буй бүх нууц хөтөлбөрийг хаахыг уриалжээ. Урьд нь тэрээр АНУ-ын Конгресс болон засаг захиргаа, түүний хүүг өчнөөн ихээр гүтгэн доромжилсныг мэдэгдээд, хүү нь эх орондоо иргэн ирэхгүй Орос оронд үлдсэн нь дээр гэжээ.

Вашингтон энэ хооронд, Сноуденийг өгөхийг шаардсаар, Баасан гарагт АНУ-ын Хууль зүйн яам, Оросын мэргэжил нэгтнүүддээ, оргон зугтагчид, цаазаар авах болон тамлан зовоох ямар ч ял оноохгүй гэж баталж байна. Хэрэв Сноуден америкийн шүүхээр шийдэгдэх болвол, иргэний бүх л эрхийг эдлэх болно гэжээ. Түүнийг эх орондоо буцахад нь АНУ, өмнө нь цуцлагдсан паспортын оронд тур паспорт даруйхан өгөхөд бэлэн байна. Тэгсэн хэдий ч Сноуденийг АНУ-д өгөх санаагүй байна гэж Орос Улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Песков баталж байна.

Сноуден, 2013 оны 5 сард АНУ-с Гонконг луу, Америкийн тусгай алба, бүх дэлхийн иргэдийг интернетийн тусламжтайгаар мөрдөж байгаа нууц үйл ажиллагааны тухай зарласныхаа дараа зугтсан билээ. Дараа нь тэрээр Москвад ирж, Шереметьево нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бусэд 6 сарын 23-аас өнөөг хүртэл оршиж байна. 7 сарын 16-нд түүнд тур оршин суух зөвшөөрөл олгохыг хүссэн албан есны өргөдлөө Оросын засгийн газарт уламжилсан. Улсын цагаачлалын албаны удирдлага Константин Ромодановский, зохих шийдвэр 3 сарын хугацаанд гарна гэж мэдэгдсэн байна.