Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг «ард түмний хүсэл эрмэлзлээр» огцорулсныг БХ-ын сайдын уриаг дэмжин дагаж хийсэн египетийн шинэ удирдлагыг дэмжих жагсаал харуулсан гэж урд шөнө төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Адли Мансур мэдэгдлээ. Төр улс хотуудын гудамжны үймээн болон зам, гуурийг хаах хэрэг явдлыг үүнээс хойш хүлцэн тэвчихгүй гэж тэрээр онцлов. «Төр нэр хүндээ сэргээх ёстой» гэж Адли Мансур нэмж хэллээ. Өчигдөр Египетэд зэвсэгт хүчний талынхан БХ-ын сайд Абдельфатх ас-Сиссийн уриаг дэмжин террорын эсрэг арга эхэмжээг улс даяар зохион явуулав. Египетийн 29 сая оршин суугч улс даяар гудамжуудад гарсан гэж цэргийнхэн мэдээлжээ.

Үүний хамт «Лалын ахан дуус» хөдөлгөөний талынхан Мухаммед Мурсийг огцоруулсан явдлыг эсэргүүцэх жагсаал цуглаан египетийн олон хотод хийжээ. Александрияд Мурсийн талынхан цагдаа нартай мөргөлдсний улмаас долоон хүн амь урэгдэв. Өнөө өглөө Каирт Рабаа аль-Адавия лалын сумийн дэргэд жагсаагчдын тараах үеэр 31 хүн амь насаа алдав.