Хятадын үйлдвэрлэлийн К8 загварын байлдааны нисэх онгоц өчигдөр Венесуэлд суйдсэн тухай латин америкийн ХМХ уламжлан мэдээллээ. Сулия мужийн дээгүүр тактикын сургуулилалтын нислэг хийж байсан үеэр осол гарсан тухай урьдчилан мэдээлжээ. Эмэгтэй нисэгч нь катапульт төхөөргөөр буужээ Эмнэлэгт хэвтүүлсэн нисэгчийн бие дажгүй байна. Ослын шалтгааныг одоогоор мэдээлээгүй. Тусгай комисс мөрдөн байцаах ажиллагаа явуулж, шалтгааныг илрүүлэх юм. Хятад улсаас К8 загварын 18 нисэх онгоц худалдаж авах тухай Венесуэл 2008 онд зарлан мэдээлсэн билээ. Эдгээр онгоцны гурав нь Венесуэлд сүйдээд байна.