БНАСАУ-д Ялалтын баяр болгон тэмдэглэж байгаа Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойд зориулсан баяр ёслолын цэргийн парад өчигдөр Умард Солонгосын нийслэл Пхеньянд боллоо. Солонгосын ардын арми болон Ажилчин тариачдын Улаан гвардийн анги салбарууд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун болон бусад удирдагчид байсан хүндэт индрийн өмнүүр жигдрэн жагсаж өнгөрөв.

Байлдааны техник хойноос нь жагсан явав. БНАСАУ-д үйлдвэрлэсэн нисэгчгүй нисдэг аппаратуудыг парад дээр анх үзүүлэв. Нам, төр, удирдагчийг магтан дуурсгасан уриа лоозон бүхий байлдааны нисдэг тэргүүд инээмсгэлж байгаа Ким Ир Сен, Ким Чен Ир хоёрын томоохон хөрөгүүдийг байрлуулсан тайлбайг тойрон нисэв. Цэрэг, байлдааны техникийн дараа Агаарын цэргийн сөнөөгч, дайрагч онгоцууд түүний дотор МиГ-29 Ким Ир Сений нэрэмжит талбайн дээгүүр нисч, үзэгч олныг бишрүүлэв. Парадын дараа талбайд хөдөлмөрчид жагсаал хийжээ.