Каирт Египетийн огцорсон ерөнхийлөгч Мухаммед Мурсийн талынхан цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас дор хаяж 200 хүн хохирсон байна. Энэ тухай өнөө өглөө « Мусульманы ахан дуус» хэмээх исламын хөдөлгөөний төлөөлөгчид Рейтер агентлагт иш татан мэдээлсэн байна. 650 гаруй хун галт зэвсгийн шарх авсан байна. «Ах дуу нар» болон цагдаагийнхны хоорондын шируун орсолдоон онөө өглөө Каирт Рабаа аль-Адауия сүмээс холгүй болжээ. Урьд шөнө Египетийн дотоод хэргийн сайд Мохаммед Ибрагим, Каирт, Рабаа аль-Адавия сүмийн дэргэдэх Мурсийн талынханы суугаа бослого хууль ёсоор ойрын үед дуусна гэж мэдэгдсэн билээ.

Огцорсон ерөнхийлэгч Мохаммед Мурсийн талынхан болон эсрэг талынхны олон мянган хүний жагсаал цуглаан Баасан гарагийн орой эхэлж бүх л шөнөжингөө үргэлжиллээ. Цэргийнхэн өөрийн талынханыг улс доторх «хар террор»-ын эсрэг өөрсдийн тэмцэлийг дэмжин жагсаалд оролцохыг уриаллаа. Харин Мурсийн талынхан ерөнхийлөгчийг огцруулсан нь төрийн эргэлт хэмээн цэргийнхнийг эсэргүүцэж байгаа юм. Баасан гарагийн орой «Мусульманы ахан дүүс» намын гарын хүн, огцорсон ерөнхийлөгчийг Палестины ХАМАС эвсэлтэй хуйвалдсан хэмээн буруушаасны дараа, байдал бүр илүү хүчээ авчээ.