Саяхан Хятадад зохион байгуулсан Тэнгисийн цагдаагийн албаны (эргийн харуулын үүрэг гүйцэтгэж байна) хөлөг онгоцууд Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку арлуудын ойролцоохь бүст анх удаа цөмрөн орсон тухай өнөөдөр Японы эргийн харуул мэдээллээ. Бээжин эдгээр арлыг Дяоюйдао хэмээн нэрлэж, нутаг дэвсгэрий нь салшгүй нэг хэсэг гэж үзэж байна. Хятадын дөрвөн хөлөг онгоц орон нутгийн цагаар барагцалбал 9 цаг 40 минут болж байхад мөн бүст цөмрөн орсон байна. Арлуудад ойрхон бүсээс нэн даруй гарахыг японы тал хятадын хөлөг онгоцуудын багийн гишүүдээс шаардав. «Хятадын хөлөг онгоцууд улс орны нь мэдэлд байгаа усны бүст эргүүл хийж байна» гэж Синьхуа агентлаг мэдээлэв.

Эдгээр арлыг улсын мэдэлд авсан гэж 2012 оны дундуур японы засгийн газраас зарлан мэдээлсний дараа Хятад Японы хоорондын нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдав. Тэр үед Японы эсрэг жагсаал Хятад даяр хийсэн юм. БНХАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг болон эдгээр арлыг хамгаалахад ямар ч хэрэгсэл хэрэглэхэд бэлэн байна гэж хятадын удирдагчид мэдэгджээ.