БНАСАУ-ын нутаг дэвсгэрт байгаа солонгос хоорондын Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажлыг тасалдуулахгүй баталгаа бол ажлы нь сэргээх гол болзол юм гэж өнөөдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч мэдэгдлээ. Өчигдөр Өмнөд Солонгос, БНАСАУ-ын Кэсоны асуудлаар хийсэн ээлжит хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Өмнөд, Умард Солонгос аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээх, гадаадын компаниудыг оролцуулах асуудлаар бага зэрэг тохиролцоонд хүрсэн байна. Эдийн засгийн бус шалтгаанаар аж үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг хойшид зогсоохгүй баталгаа өгч, ажил үйлсийн өнөөгийн байдлыг хариуцахыг Сөүл Пхеньянээс шаардаж байна. Үүний хариуд БНАСАУ аж үйлдвэрийн бүсийн ажлыг болзол тавилгүй нэн даруй сэргээхийг шаардав. БНАСАУ-ыг өдөөн хатгахгүй, дайсагнах цэргийн ажиллагаанд оролцохгүй гэж Өмнөд Солоногос амлавал үйлдвэрлэлийн үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй гэж Пхеньян амлав.

Кэсон аж үйлдвэрийн бүс Өмнөд, Умардыг зааглах шугамаас 12 км зайтай оршдог. 2013 оны 4-р сард БНАСАУ бараг 53 мянган ажилчнаа Кэсоноос гаргасан учир бүсийн ажил тур зогссон юм. Энэ оны 3-р сард АНУ, Өмнөд Солонгос хоёр өргөн цар хүрээтэй байлдааны сургуульт явуулснаас хойш Өмнөд Солонгос, БНАСАУ-ын хоорондын харилцаа түгшүүртэй болсон юм. Байлдааны сургуулийг БНАСАУ өөрий нь эсрэг өдөөн хатгалга хэмээн нэрлэв.