БНХАУ зэвсэгт хүчээ шинэтгэхийн хамт тэнгист үйл ажиллагаагаа өргөжүүлж, Японд аюултай арга хэмжээ авч байна гэж өнөөдөр Японы БХЯ-аас нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Хятадын талаас Японы «тэнгисийн орон зайг зөрчих» тохиолдол гарсан гэж илтгэлд тэмдэглэсэн юм. Хятадын харуулын хөлөг онгоцууд Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудыг тойрох бүст цөмрөн орсон явдлыг «тэнгисийн орон зайг зөрчих» хэрэг гэжээ. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал сүүлийн жилд Токио Бээжингийн хоорондын харилцааг доройтуулав. Үүний хамт Хятад улстай бүс нутгийн хамтын ажиллагаа хөгжсөөр байгааг Японы БХЯ онцлон тэмдэглэжээ.