Сирийн асуудлыг цэргийн хучээр шийдвэрлэж болохгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ. Улс терийн зохицуулалт бол цорын ганц зам мөн гэж тэрээр өчигдөр НҮБ-ын төв байранд байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзах үеэрээ өгүүлжээ.Энэ зорилгоор мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талыг «хэлэлцээний ширээний ард суулгах» хэрэгтэй гэж тэрээр нэмж хэллээ.Энэ уулзалт хийхээс нэг өдрийн өмнө тус асуудлыг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай хэлэлцсэн гэж америкийн дипломат ажилтан өгүүлэв. Сирийн хямралыг аль болох түргэн эв зүйгээр зохицуулахын тулд бүх талыг женевийн 2 дахь бага хуралд оролцуулахад хүчин чармайлтаа дайчлана гэж хоёр тал батлан илэрхийлсэн байна