Өнөөдөр Нью Йоркод НҮБ-ын АЗ сирийн сөрөг хүчинтэй албан бүс анхны уулзалт хийнэ. Энэ долоо хоногт Их Британи мөн уулзалт хийхийг санаачилсан билээ. АЗ-ийн гишүүд Сирийн хувьсгалт ба сөрөг хүчний Үндэсний эвслийн төлөөлөгчидтэй уулзах юм. Тэд сирийн мөргөлдөөний гол гол асуудлыг авч үзэж хэлэцэнэ гэж НҮБ-д суугаа Их Британийн байнгын төлөөлөгч Марк Лайэл Грант хэллээ.

Үндэсний эвслийн тэргүүн Ахмад Жарба сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийг тэргүүлэх юм. Түүнээс гадна сөрөг хүчний цэргийн командлалын төлөөлөгчид хэлэлцээнд оролцоно. Талууд хүч хэрэглэх ажиллагааг зогсоох, женевийн 2 дахь бага хурлыг бэлтгэх болон хүний эрх, дурвэгчид, энгийн оршин суугчдын хамгаалалт түүнчлэн хүмүүнлэгийн байгууллагуудыг Сирид оруулах зэрэг сэдвийг хөндөх юм. Үндэсний эвслийн төлөөлөгчидтэй Нью- Йоркод уулзмаар байна гэж үүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдсэн билээ.

Сирийн асуудлаар женевийн 2 дахь бага хурлыг мөд зарлан хуралдуулахгүй байх гэж НҮБ-ын Еренхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирки мэдэгдэв. 5-р сарын эхээр ОХУ, АНУ-ын гадаад улс төрийн тусгай газрын тэргүүн Сергей Лавров, Жон Керри нар олон улсын бага хурлыг зарлан хуралдуулахыг санаачласан юм. Тэр үеэс хойш бага хурлыг удаа дараа хойшлуулсан билээ. Сирийн сөрөг хүчин сирийн засгийн газартай хэлэлцээ хийх нэгдсэн төлөөлөгчдийг бурдуулж чадахгүй байгаа нь бага хурлыг зарлан хуралдуулахад гол саад болсон гэж дипломат ажилтнууд үзэж байна.