Хоёр жил гаруй үргэлжилж байгаа сирийн хямралын үеэр 100 мянга гаруй хүн амь насаа алдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдээд хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав. Бан Ги Мун өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй НҮБ-ын Төв байранд уулзахдаа мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талууд байлдаан болон хүч хэрэглэх ажиллагааг зогсоох ёстойг онцлов. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нарын санаачилсанчлан сирийн асуудлаар энх тайван хэлэлцээ Женевэд аль болох түргэн хийхийг тэрээр уриалжээ. Миний бие болон НҮБ-ын Сирийн асуудал эрхлэх онц эрхт төлөөлөгч Лахдар Брахим энэ бага хурлыг аль болох түргэн зарлан хуралдуулахад хүчин чармайлтаа дайчлана гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга амласан байна.