Испанид сүйдсэн галт тэрэгнийг жолоодож байсан машинчийг эмнэлэгт хорионд байлгах тухай Ройтер агентлаг мэдээллээ. Осол өнгөрөгч лхагва гаригт Испанийн баруун-хойд хэсэгт Сантьяго-де-Компостела хотын өртөөнөөс холгүй гарсан юм. Үүний уршгаар 80 хүн амь үрэгдэж, 178 нь шархдаж бэртэв. Галт тэрэг эрс эргэх үеэр зам төмрөөс халиж унасан гэж тааварлажээ. Төмөр замын энэ хэсэгт хөдөлгөөний хурдыг цагт 80 км-ээр хязгаарлсан байхад галт тэрэг цагт 190 км хурдтай явж байсныг машинч нь батласан тухай ЭФЭ агентлаг мэдээлжээ.