Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энд айлчилж байгаа Вьетнамын Ерөнхийлөгч Чыонг Тан Шангийг хүлээн авч уулзав. Обама хэлэлцээний явцад Вьетнамын удирдагчад хандан хүний эрхийн байдлыг сайжруулахыг уриалжээ. Үүний хамт хоёр орны удирдагчид худалдаа болон аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд найдаж байгаагаа илэрхийлэв. Тэд Өмнөд Хятадын тэнгист Вьетнам, Хятадын хооронд нутаг дэвсгэрийн асуудлаар гарсан маргааныг хөндөж ярив. АНУ, Вьетнамын ерөнхийлөгчид уулзалтынхаа дүнгээр бүс нутагт нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. «Зан үйлийн хууль» гэгч Өмнөд Хятадын тэнгэсийн арлуудыг тойрон гарсан маргаантай асуудлуудыг шийдвэрлхэд туслана гэдэгт тэд найдаж байна.

Чыонг Тан Шанг 1975 онд хоёр орны харилцааг хэвийн болгосноос хойш АНУ-д айлчилж байгаа Вьетнамын 2 дахь Ерөнхийлөгч болсон. Жагсагчид Цагаан ордны дэргэд Вьетнамын Ерөнхийлөгчийг «Хүний эрхийг хангахгүй бол худалдаа хийхгүй!», «Коммунист гэртээ хариг!» гэх мэт уриа лоозонгоор угтав. Харин Чыонг Тан Шанг Барак Обама хоёр хэлэлцээн дээр өөдрөг үзэл санаатай байсан гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Чыонг Тан Шанг Зууван тасагт үг хэлэхдээ АНУ-д шилжиж суусан вьетнам хүмүүс сайн сайхан зол жаргалтай амьдарч байгаад АНУ-д талархал илэрхийлжээ. АНУ-д суудаг вьтенамчууд хоёр орны хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдэгт тэрээр найдаж байна. Илэн далангүй яриа хийсэн. Хоёр талын харилцааны ахиц дэвшил болон хэдэн асуудлаар гарсан санал зөрөлдөөнийг авч үзэж хэлэлцсэн гэж хэлэлцээний дараа Вьетнамын удирдагч мэдэгджээ.

Энэ оныг дуустал Ханой эрүү шүүлтийг хориглох тухай НҮБ-ын конвенцэд гарын үсэг зурна гэж вьетнамын тал хамтрасан мэдэгдэлд батлан илэрхийлэв. Вьетнам улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг Обама өөрийн зүгээс тэмдэглэсэн байна. Тэрээр вьетнамын талд хандан аюулгүй байдал болон гай гамшигт нэрвэгдсэн үеэр үзүүлэх тусламжийг оролцуулан бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг уриалав.