НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Египетийн цэргийн удирдлагад хандан огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суллахыг уриалсан тухай өнөөдөр Франс Пресс агентлаг мэдээллээ. Тэрээр Мурси болон түүний талынханыг суллаж эсвэл саатуулсан хүмүүсийн хэргийг ахар богино хугацаанд ил шууд мөрдөн байцаахыг дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнөөс шаардсан гэж НҮБ-ын мэдэгдэлд өгүүлжээ.

Сөрөг хүчний тэмцэл хөдөлгөөний дараа 7-р сарын 3-нд Египетийн цэргийнхэн лалын Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцоруулсан юм. Египетийн Үндсэн хуулийн үйл ажиллагааг тур зогсоож, шилжилтийн үед төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэхийг Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Адли Мансурт даалгасан юм. ХМХ уламжласнаар эдүгээ Мурсийг египетийн зэвсэгт хүчний нэгэн барилга байгууламжад байлгаж байна.