Египетийн цэргийн командлал «Лалын ахан дуус» хөдөлгөөнд үндэсний эвлэрэлийн төлөвлөгөөнд нэгдэж, үймээн дэгдээх ажиллагаагаа зогсооход 48 цагийн хугацаа олгов. «Лалын ахан дуус» хөдөлгөөний ба түүний талынханы хүч хэрэглэх буюу террорын ажиллагааны хариуд хатуу арга хэмжээ авна гэж Египетийн цэргийнхэн анхааруулсан тухай арабын ХМХ уламжлан мэдээлэв. Египетийн армийн гол зорилт улс төрийн ямар байгуууллагад хамрагдаж байгаагаас үл шалтгаалан хүч хэрэглэлгүй эсэргүүцэх тэмцэлд оролцогчдыг хамгаалахад оршино.

Мөн шаардлага тулгасан нь «арми хатуу арга хэмжээ авч эхлэнэ» гэсэн үг биш.Тус мэдэгдэл бол «улс төрийн урилга» төдий зүйл гэж армийн төлөөлөгч тэмдэглэн хэлжээ. Шаардлагыг биелүүлэх хугацаа маргааш дуусах юм.

Гэвч 7-р сарын 3-нд армийн огцоруулсан Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн талынхан ба түүнийг эсэргүүцэгчдийн мөргөлдөөн өдгөө хүртэл үргэлжилж байна. Мөргөлдөөнд хэдэн арван хүн амь үрэгджээ.