Орос орон боловсролын төвүүдийн сүлжээг дэлхийн 50-иад орнуудад бий болгож байна. Тэдгээр нь Пушкины нэрэмжит орос хэлний дээд сургуулийн гадаад салбарууд болох юм. «Пушкины дээд сургууль» гэсэн нэртэй төвүүд СНГ-ийн орнууд төдийгүй, Европын холбооны орнууд, Хятад, АНУ, Япон, мөн дундад Азийн орнууд, Сири, Иракт бий болж, хүссэн хүн бүхэн, оросын соёл уламжлалтай танилцан, хэл судлах боломжтой болох юм. Дэлхий даяар ойролцоогоор 300 сая хүн орос хэлийг эзэмшсэн байна. Энэ нь дэлхийд түгээмэл хэлний жагсаалд 5-р байр эзэлж байгаа юм. Орос хэл бол НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг. Орос орон энэ оны эцэс гэхэд боловсролын салбар төвүүдийгбий болгоход 50 сая доллар гаргахаар тооцоолжээ.