Хүмүүнлэгийн тусламжийн бараа таваарыг тээвэрлэх зурвас байгуулахад нь сирийн сөрөг хүчинд туслана гэж Францын Ерөнхийлегч Франсуа Олланд амлав. Парист тэрээр Сирийн хувьсгалт, сөрөг хүчний үндэсний эвслийн удирдагч Ахмад Аси Жарботай хэлэлцээ хийжээ. Франц улс Үндэсний эвсэл гэгчэд улс төр, хүмүүнлэгитйн тусламж үзүүлэхээ батласан ч цэргийн нийлүүлэлтийг дурдсангүй.

Франц сирийн мөргөлдөөнд зэвсэг хэрэглэн хөндлөнгөөс оролцох уу гэсэн асуултад Ерөнхийлөгч хариулахдаа Парис Дамаскад улс төрийн шахалт үзүүлсээр байх болно гэжээ. Дайн бол сирийн сөрөг хүчний үйл хэрэг гэж Олланд хэлсэн байна.

Үүний хамт Жарба хэлэцээ хийж дууссаны дараа хэвлэлийн бага хурал дээр Францаас зэвсэг нийлүүлэх тухай асуултад хариулахдаа «Энэ нь бидний айлчлалын зорилгын нэг юм. Улс төр, дипломат бүрэн дэмжлэг, хүмүүнлэгийн ба цэргийн тусламж бидэнд үзүүлэх хүсэлт Францад тавьсан» гэжээ.