Өнөөдөр Өмнед Солонгос, БНАСАУ хоёр аж үйлдвэрийн хамтын Кэсон бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар ээлжит хэлэлцээ хийж байна. Урд өмнө таван удаа хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. 2013 оны 4-р сард Умард Солонгос энэ бүсийг хаасан. Тус улс Кэсон бусийг хаахыг хойшид оролдохгүй баталгаа хэлэлцээний явцад авна гэдэгт өмнөд солонгосын төлөөлөгчид найдаж байна. Тэр үед америк-өмнөд солонгосын байлданы сургуулиас болж хоёр талын харилцаа хурцдсан учир Пхеньяний санаачилгаар Кэсон бүсийг хаасан билээ. Энэ удаагийн хэлэлцээ төгсгөлийн болж, бүсийг бүрмөсөн хааж болзошгүй гэж шинжээчид тэмдэглэв.