Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Солонгосын дайн дуссаны 60 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-д айлчилж байгаа Сири улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Сирийн төлөөлөгчдийн тэргүүн эрх баригч «Баас» намын дэд ерөнхий нарийн бичгийн дарга Абадала аль-Ахмар хоёр талын харилцааг хөгжүүлэх арга хэмжээ болон харилцан сонирхогч тулгамдсан өөр асуудлуудыг БНАСАУ-ын удирдагчтай авч үзэж хэлэлцсэн байна. ЦТАК агентлагийн мэдээлснээр Ким Чен Ун Сирийн засгийн газар, эрх баригч нам баярын арга хэмжээнд оролцуулахаар төлөөлөгчдөө БНАСАУ руу явуулсанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. «Бид айлчлалыг солонгосын ард түмэнд үзүүлж байгаа хүчирхэг дэмжлэгийн илрэл хэмээн үзэж байна» гэж тэрээр хэллээ. Сирийн төлөөлөгчдийн тэргүүн Ерөнхийлөгч Башар Асадын өмнөөс Ким Чен Ун болон БНАСАУ-ын ард түмэнд үндэсний баярын мэнд хүргэв. Абдала аль-Ахмар «Сири, БНАСАУ-ын хоорондын харилцаа хоёр орны ард түмнүүдийн эрх ашгийн үүднээс цаашид хегжинэ» гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.